Өнөөдөр: Thursday, 11 March 2010

Archive for the ‘Мэдээ’ Category

MNManga буюу www.Manga4MN.com

MNManga
Та бүхэндээ манай МНФэнсабс баг маань өөрсдийн манга сайттай болсноо дуулгахад таатай байна. Өмнө нь манай баг мангагаа Фэнсаб сайтдаа тавьдаг байсан боловч энэ нь сайтын зорилготой нийлэхгүй тул тусад нь салгахаар шийдсэн бөгөөд үүнийгээ МНМанга гэж нэрлэлээ. Бид сайтаа гадаадын манга сайтуудын үлгэр дуурайллаар аль болох адилхан хийхийг зорьсон болохоор та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Ингээд та бүхэн мангагаа тавлан сууж тухлан уншаарай :p …

МНМангаруу зочлох



BLEACH-ийн талаарх мэдэгдэл…

За тэгэхээр бид сүүлийн үед BLEACH дээр нилээд хэдэн анги хоцроод байгаа билээ. Уул нь бол орчуулгыг нь хийгээд бэлдчихсэн байгаа боловч RAW файл буюу фэнсаб хийхэд хэрэглэх цэвэр бичлэгэнд асуудал гараад байгаа юм. Манай MNFansubs -аас нэг ч гишүүн маань Японд байдаггүй учраас ТВ-ээр гарч байгаа ангиудыг бичих боломжгүй байгаа юм. Хэдийгээр интернэтэд RAW видео байдаг ч гэсэн энэ нь framerate -ийн хувьд тогтмол биш буюу vfr (variable framerate) -тэй байдаг учраас нэг ангийг энкод хийхэд 3 хоног тасралтгүй компьютерээ 100% хүчин чадлаар ажиллуулж байж гаргах боломжтой болж байгаа юм. (яг одоогоор манай багийнхны хэрэглэж байгаа ком-ийн үзүүлэлтээр) Мэдээж нь энэ нь ком-д маш аюултай, цаашлаад шатах ч магадлалтай учраас манай багийнхан та бүхэндээ хүргэж чадахгүй байгаа болно. Энэ асуудлыг ямар нэгэн аргаар шийдээд бүх ангийг нь удахгүй гүйцэх болноо… Харин тэр хүртэл биднийг хүлээж байгаарай…

ЭНД ДАРЖ BLEACH-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГРҮҮ ОРЖ БОЛНО.



Тун удахгүй … Харри Поттер ба–

Та бүхэндээ манай баг ирэх 9н сард Харри Поттер ба Эрлийз Хунтайж киног орчуулан хүргэх гэж байна. Одоохондоо бичлэгийн хувьд тийм чанартай хувилбар гараагүй байгаа бөгөөд 9н сард DVD -ээс хуулсан хэлбэрийн чанартай видео гарахаар нь хүргэх юм. За ингээд та бүхэндээ танилцуулга болгож Big Beat Repeat хэмээх хөгжмийн видеог хүргэж байна. Нээрээ сэтгэгдлээ үлдээхээ мартав аа… (Жич love potion -ийг хүнд муугаар нөлөөлдөг учрааc хор гэж орчуулсан болно.)

Шууд үзэхээр бол

720p чанартайгаар татах бол цааш нь үзнэ үү.



Шинэ ажил… Санал асуулга

new
Манай баг фэнсаб хийх хүсэлтэй хүмүүсийг багтаа авч бага сага юм зааж өгч байгаа бөгөөд одоогоор манай эхний дэд баг бүрдээд байна. Энэхүү баг маань гаргах эхний ажлыг форум дээр санал асуулга авч тодруулах гэж байна. Та бүхэн энэ сэдэвт орж саналаа өгнө үү. Мөн өөрөө фэнсаб хийж сурах сонирхолтой, манай багт орох хүсэлтэй бол форумд орно уу…



Хуанли (7н сар)

Манай 7-р сарын хуанли гарлаа.  Бид та бүхэндээ Fullmetal Alchemist, One Piece, Death Note, Bleach, Naruto Shippuden, Friends гэсэн цувралуудыг хүргэхээр төлөвлөөд байна.