Breadcrumbs
Нүүр / ХэрэгслүүдХэрэгслүүд
Хэрвээ та фэнсаб хэрхэн хийдгийг сонирхож байгаа бол доорх багажууд танд хэрэгтэй юм. Мэдээж бүгдийг нь татахгүй (хэрэглэхгүй) байж болно.
SubtitleWorkshop 4
Сабтитли файлтай харьцах програм бөгөөд сабтитлийн бүх төрлийн нээн засварлах чадалтай програм юм.
Aegisub 2.1.7
Сабтитлийн шрифт боловсруулдаг, мөн хэрэгцээтэй кодууд агуулдаг сабтитлийн төрөл болох ASS-ийг засах програм. Фэнсаб багуудын хамгийн чухал, заавал хэрэглэх програм юм.
VirtualDub 1.9.2
Хөрвүүлэлт буюу бичлэг сабтитли 2ийг хооронд нь нэгтгэж шивж оруулах, мөн видео засварын програм. Зөвхөн AVI файлтай харьцдаг боловч Avisynth програмыг хэрэглэн өөр бусад файлуудыг оруулж болно.
VirtualDubMod
Дээрх програмын шинэчилсэн хувилбар. AVI-гаас өөр өөр төрлийн формат унших боломжтой.
Avisynth 2.5.8
Видео засварын нилээд сайн програмуудын нэг. Гэхдээ та зөвхөн команд мөр бичиж л ажиллах боломжтой юм.
mkvToolnix 2.9.8
MKV засварлахад зориулагдсан програм. Олон трэк нэмэх, хаяглалт хийх, таслах, нийлүүлэх гээд бүх зүйлийг хийхэд хэрэглэнэ.
mkv ExtractGUI 1.6
Дээрх програмтай хамт байж ажилдаг бөгөөд MKV -гээс трэк, attach файлууд салгахад хэрэглэнэ.
RealAnime 6
MP4, MKV -ийг хөрвүүлэх зориулалттай, маш энгийн тохируулгатай програм.
MiniCoder v1.3.2.0
Дээрх програмтай ижил зориулалттай програм.
xDelta 3
2 файлын хоорондын ялгааг олж тэдгээрээр xdelta файлыг үүсгэдэг. mkv -д Patch хийхэд тохиромжтой програм.