Өнөөдөр: Friday, 12 March 2010

Торрент

Torrent гэдэг бол p2p зарчмын файлуудыг “share” хийдэг протокол бөгөөд том хэмжээтэй өгөгдлийг /кино, тоглоом гэх мэт/ интернэтээр түгээхэд ашиглагддаг.
Бүрэн хэмжээний файлыг анх интернэтэд тавьсан хүнийг “seed” гэдэг. Файлыг татаж байгаа хэрэглэгчийг “peer” гэдэг. “Peer” болсон хэрэглэгч нь татаж байх үедээ татаж авсан хэсгүүдээ бусад “peer” буюу өөртэйгээ адил хэрэглэчдэд түгээдэг. Файлыг татаж дууссан “peer” хэрэглэгч “seed” болон хувирдаг. Ийм учраас торрент нь үр дүн маш сайтай, татах хурд өндөр файл татах арга юм. Олон хэрэглэгч татах тусам олон “peer”- тэй болох учир татагдах хурд нь өндөр болдог. Торрентийн хэрэглэгчдийн ачаалал нийт интернэтийн ачааллын 35% -г эзэлдэг гэж үздэг байна.

Торрентийг ашиглахын тулд бид эхлээд торрент файл татдаг “client” программыг татаж суулгах хэрэгтэй болно. Торрент программууд нь интернэтэд үнэгүй байрладаг бөгөөд µTorrent, Bittorent, Vuze, Azureus гэх мэт маш олон төрөл байдаг. Cуулгасны дараагаар татах файлын бүх мэдээллийг агуулсан “.torrent” өргөтгөлтэй файлыг татаж авна. Энэ файл нь маш бага хэмжээтэй байх ба уг татах гэж буй файлын хэмжээ, нэр, хаана байрласан, “tracker” зэргийн мэдээллийг агуулсан байдаг. “tracker” – гэдэг нь энэ файлыг татаж буй “peer” – үүдийг олоход хэрэглэгддэг систем гэж ойлгож болно.

Seed – файлаа аль хэдийн татаад дуусчихсан, буцаагаад тарааж буй хэрэглэгчдийн тоо
Peer – бүх татаж авч буй хүмүүсийн тоо, дуусчихвал seed болно
Leech – ерөнхийдөө peer -тэй төстэй, гэхдээ UD ratio багатай
UD ratio татаж авсан ба бусдад өгсөн файлын харьцуулалт. 1 руу ойртож л байвал сайн
Tracker сервер нь, бүх хэрэглэгчдийг зохицуулна
Swarm seed, peer-үүдийн нийлбэр

http://www.mininova.org/
http://www.h33t.com/
http://www.btjunkie.org/
http://www.torrenthound.com/
http://www.seedpeer.com/
http://www.btmon.com/
http://www.mybittorrent.com/
http://www.monova.org/
http://www.sumotorrent.com/
http://www.torrentportal.com/
http://www.torrentreactor.net/
http://www.BitTorrent.am/
http://www.extratorrent.com/